Өсвөрийн аврагчдыг чадавхижуулав

279386764_401706015137023_3195726829355985141_n-74qlvv7eonux1h1mdz9d1ob1orshlqte69ydd3gbgao.jpg

Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хамтран Өсвөрийн аврагч бүлгийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг чадавхижуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэ үеэр сурагчид гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүлж, Хэн ч Хэзээ ч Хаана ч бэлэн буухиа тэмцээнээр өрсөлдлөө. Мөн андгай өргөх ёслол болж хүүхдүүдийг өсвөрийн аврагчийн гишүүнээр бүртгэсэн юм.

Сургалтанд Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 35 сурагч хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top