НҮБ-ийн Энхийг дэмжих ажиллагаанд НОБГ-аас 54 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ

159A6900-74n73bbhsyserw96p562idpay40qehh2pwncbsmm3wg.jpg

Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой үйлстнүүд-энхийн төлөө-20” хүндэтгэлийн арга хэмжээг Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд өнөөдөр зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа А.Алтанбагана, ЗУГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар оролцлоо.

Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 100 гаруй алба хаагч, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын Ганзам 20 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид оролцсон юм.

Энэ үеэр энхийг сахиулагч алба хаагчдаас сурагчид өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн сургалтын танхим, Аврах ангийн аврах ажиллагааны автомашин, багаж зэвсэглэмж, техник хэрэгсэлтэй танилцсан. Мөн НОБГ-ын ‘Хангарьд’ хамтлаг ая дуугаа өргөж, мэндчилгээ дэвшүүллээ.

   Монгол Улсын Энхийг дэмжих ажиллагаанд Онцгой байдлын албанаас 273 алба хаагч оролцсоноос, 54 алба хаагч нь нийслэлийн Онцгой байдлын газраас үүрэг гүйцэтгэсэн байна.

Тус арга хэмжээ нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг алдаршуулах олон нийтэд сурталчлах зорилготой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top