ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН “МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛ-2024” ТЭМЦЭЭН БОЛОВ

432734718_820308350124393_3984713508660615228_n.jpg

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан, нийслэлийн Онцгой байдлын газрын “Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнийг Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, ОБЕГ-ын харьяа 185 дугаар ангийн “Дүүрэн булаг” дахь сургалтын талбайд өчигдөр зохион байгууллаа. 2004 оноос уламжлал болгон явуулдаг энэхүү тэмцээнийг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар нээж, баг тамирчдад амжилт хүсэв. Энэ удаагийн “Марш тактик, тусгай бэлтгэл-2024” тэмцээнд бүтцийн нэгжийн эрэгтэй 16, эмэгтэй дөрвөн багийн нийт 200 гаруй алба хаагч эр зориг, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм.Багийн нийт дүнгээр эрэгтэй төрөлд тэргүүн байрт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, дэд байрт Аврах анги, гуравт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн баг тамирчид шалгарсан. Харин эмэгтэй төрлийн тэргүүн байрыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид хүртэж шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.

scroll to top