ХАНДИВ, ТУСЛАМЖИЙН БАРААГ ХУВААРИЙН ДАГУУ ХҮРГЭХ, ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА

viber_image_2024-03-01_15-26-18-907.jpg

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн Онцгой комисс болон Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ.

Иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг “Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан  “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх ажлыг зохион байгуулахаар хуваарилан ажиллаж байна. Тиймээс хандив, тусламжийн бараа материалыг хуваарийн дагуу малчин, иргэдэд хүргэх ажлыг аймаг, сумын хэмжээнд шуурхай зохион байгуулахад анхаарахыг чиглэл болголоо. 

Мөн нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100-120 см зузаан цастай байгаа учраас хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөн, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэд, олон нийтэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг хүргэж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж хамтран ажиллахыг анхаарууллаа.

scroll to top