Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр зохион байгуулагдаж оны шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа. Тайлангийн хуралд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбаатар нар болон бусад зочид төлөөлөгч, алба хаагчдийн гэр бүл оролцлоо.


Нийслэлийн Онцгой байдлын даргын тушаалаар тус хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, дэд ахлагч Н.Хуягжаргал, гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Н.Канагат нар ахлагч цол авлаа.
“Шилдэг офицер”-оор гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Амархүүгийн Солонго,

“Шилдэг гал унтраах автомашины жолооч”-оор Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Баттөмөрийн Батцэнгэл,

“Шилдэг гал сөнөөгч”-өөр Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Чимэдцэрэнгийн Отгонбаатар,

“Шилдэг аврагч”-аар Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн Эрэн хайх аврах бүлгийн аврагч, ахлах алхагч Нямпүрэвийн Мөнх-Од,

“Шилдэг ахлагч”-аар Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах алхагч Отгонбаярын Бямбаа,

“Хэлтсийн аварга”-аар Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Самилханы Жанаболот, “Шилдэг салаа, бүлэг”-ээр Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн Эрэн хайх, аврах бүлэг,

“Шилдэг спортын салаа”-гаар Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 1 дүгээр салаа,

Налайх дүүргийн 100 жилийн ойн хүндэт медалиар Гал түймэр унтраах 28 дугаар ангийн салааны захирагчийн туслах , ахлах ахлахгч Ганбаагийн Ганзориг, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Нямдаваа, ахлах ахлагч С.Сугар, Монголын Үндэсний Олимпын Хорооны “Алтан медаль”-иар салааны захирагчийн туслах , ахлах ахлагч Б. Батбаяр, ахлах ахлагч П. Энхзул, гал сөнөөгч, ахлах ахлагч Б. Чинбат, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын нэрэмжит шагналаар гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Ш. Жагислаг, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэрэмжит шагналаар гал сөнөөгч, дэд ахлагч С.Гантулга, Налайх дүүргийн Ахмадын хорооны нэрэмжит шагналаар гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мягмарсүрэн, “ОЛБ Фрэнд” ХХК-ийн нэрэмжит шагналаар НД-ийн ОБХ-ийн орлогч, ГХТББХАМ, ГХУХАБ, хошууч Т.Пүрэвдорж, “Амьддаа бие биенээ хайрла” ТББ-ын нэрэмжит шагналаар ГТУА 28-р ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ганхуягийн Ганзориг, Гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Э.Мөнгөншагай, “Налайх зах”-ын нэрэмжит шагналаар гал сөнөөгч, дэд ахлагч Ц.Түвшинжаргал, . “Тэрэлж Мовнтайн”, “Тэрэлж Алтай” амралтын газрын нэрэмжит шагналаар алба хаагчдыг тус тус шагнаж урамшууллаа.








Мөн алба хаагчдийн гэр бүлд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.




