АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

159A4658-75lhh4g16r4sf9aw5rpssojzcs9rngrurz28r2cugjk.jpg

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдыг Онцгой байдлын албаны болон бусад шагналаар шагнасныг дарга, хурандаа А.Дашням, дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 122-р зарлигаар “Энхийн төлөө” медалиар ЧД-ийн ОБХ-ийн ГТУА 10-р ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Доржнямын Ганзориг,

Монгол Улсын Шадар сайдын 60-р тушаалаар “Онц гал сөнөөгч” тэмдгээр Гал түймэртэй тэмцэх хэлтсийн “ТЭЦ-4” ДЦС-ын гэрээт галын хэсгийн аврагч, ахлах ахлагч Эрдэнийн Энхмандах,

Батлан хамгаалахын сайдын 60-р тушаалаар “Африкт энхийн төлөө хүндэт тэмдэг”-ээр СБД-ын ОБХ-ийн  ГТУА 34-р ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Жамбалын Даваажаргал,

Зэвсэгт хүчний Жанжин штабын “Жуух бичиг”-ээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Луузаны Чинбат,

Тагнуулын ерөнхий газрын даргын 343-р тушаалаар “Аюулгүй байдлын төлөө III зэргийн медаль”-аар СБД-ийн ОБХ-ийн  ГТУА 34-р ангийн нярав, ахлах ахлагч Дагвын Энэбиштөмөр,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”-ээр ЧД-ийн ОБХ-ийн ГТУА 10-р ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Баттулгын Мягмаржав,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр БНД-ийн ОБХ-ийн ГТУА 64-р ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Отгонбаярын Идэрсайхан,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр БНД-ийн ОБХ-ийн ГТУА 64-р ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ишийн Отгонбаатар,

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр ХУД-ийн ОБХ-ийн ГТУА 14-р ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Дамбий Батмөнх, ахлах ахлагч Төмөрбатын Бавуу-Очир,

ЧД-ийн ОБХ-ийнГТУА 10-р ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Доржготовын Энхболд,

“Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр ЧД-ийн ОБХ-ийн гал түймрийн улсын ахлах хяналтын байцаагч, ахмад Төмөрбаатарын Түмэннасан,

БНД-ийн ОБХ-ийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Дүгэррагчаагийн Ганболд,

БЗД-ийн ОБХ-ийн ГТУА 35-р ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Цэрэндоржийн Цэрэнням,

ХУД-ийн ОБХ-ийн ГТУА 14-р ангийн гал сөнөөгч-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Долгорсүрэнгийн Тэмүүжин,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр ХУДОБХ, ГТУА 65-р ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Янсангийн Оюунтүлхүүр нарыг шагналаа.

Мөн нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар

Хугацааны ахлах ахлагч цолоор:

Тус газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн “ДЦС-3” ТӨХК-ийн Гэрээт хэсгийн гал сөнөөгч, ахлагч Мөнх-Очирын Хуланшагай, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлагч Хүрэлбаатарын Мөнхгэрэл, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Наранцэцэгийн Анхбаяр, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Энхтөрийн Нарандэлгэр,

Хугацааны ахлагч цолоор:

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, дэд ахлагч Энхбатын Дашжид, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн шатны техникч, дэд ахлагч Энхсайханы Ууганбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Амгаланбаатарын Аюурзана, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Бямбадоржийн Жагар-Очир, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Чулуунбатын Анхбаяр, дэд ахлагч Ганболдын Пүрэвдорж, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Батбаярын Мандуул нарыг тус тус шагналаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top