ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

viber_image_2022-05-26_10-48-53-428.jpg

Налайх дүүргийн Онцгой комисс, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын  А/43 дугаар захирамжаар Гамшгийн үеийн удирдлага  зохион байгуулалт, бэлтгэл бэлэн байдлыг хангах нь сэдэвт сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг хоёр үе шаттай зохион байгуулсан.

Гамшгаас хамгаалах тогтолцоо, хууль, тогтоомжийн хэрэгжилт, нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагааны талаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, Гамшгийн үеийн төлөвлөлт бэлэн байдал, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулалтын талаар НОБГ-ын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн үйл ажиллагаа, ололт амжилт, хүндрэл бэрхшээл сэдвээр ОБЕГ-ийн Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Ц.Чинзориг нар тус тус мэдээлэл өгсөн.

Гал түймэр, ослын үеийн бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор ой хээрийн гал түймэр унтраах дадлага сургуулилт, ГТУА-28 дугаар ангийн алба хаагчид техникийн холбогдолтой ослын үед, гал түймрийн үед, усанд осолдсон үед хэрхэн иргэнийг авран хамгаалах талаарх цагийн байдлууд дээр ажиллаж албаны чиг үүрэг онцлогийг нийт сургалтад оролцогчдод танилцуулсан.

scroll to top