Гал түймрийн 38 дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэж, 146 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллав

1-260-74wuc6c152uxy4i103jtq3xz7mf557t0crd2w6l54jk.jpg

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.Энэ хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангаж, 2 тэрбум 314 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Алба хаагчид шар өвс шатаасан 20 дуудлагаар шуурхай гүйцэтгэн, 41,2 га талбайн гал түймрийг бүрэн унтрааж ажилласан.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/399 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 35 техник хэрэгсэл, 246 иргэн, 38 айл өрх, 82 аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top