Мэргэжилнүүд сургалтанд хамрагдлаа

159A9751-74v01s7z0r2h3vv9ctfjnk27rdn5j2htf7s8yrwx83k.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, сайжруулах, мэргэжил арга зүйн туршлага солилцох, мэдлэг ойлголтоо хуваалцах зорилгоор Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Байгууллагын галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мөрдөгдөж буй дүрэм, норм, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлал, Газар хөдлөлтийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сэдвээр холбогдох мэргэжилтэн, багш нар мэдлэг ойлголт өглөө. Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголт олгох хичээлийн нэгдсэн загвар гаргаж, контент бүтээх талаар санал солилцсон юм.

Сургалтанд бүтцийн нэгжүүдийн ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top