“Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж, төсөл боловсруулж хүлээн авлаа

159A7200-74o8wkgnmgkr9h2hbiwt82fbnegmali3itl67h276m8.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Онцгой байдлын байгууллага дэмжин ажиллаж байна.

Энэ хүрээнд  Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн мод тарих газрыг сонгож, мэргэжлийн байгууллагаар төсөл боловсруулан, техник эдийн засгийн үзүүлэлтийг гаргуулан хүлээн авлаа.

Төсөл 2030 он хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд навчит мод, жимс жимсгэнэ тарьж ургуулах юм.  

Монгол орны ойн сангийн хэмжээг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарал, шар шороон шуургыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх, цөлжилийн эсрэг, ойг нөхөн сэргээж ойн сангийн нөөцийн хомсдлоос сэргийлэхэд хувь нэмрээ оруулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top