Офицер бүрэлдэхүүний шуурхай хурлыг зохион байгуулав

159A7265-74ntzxnai2mr6jg4zu8w7jgm3sklp7nqlebtj8yeekg.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр сард нэг удаа офицер бүрэлдэхүүний шуурхай хурлыг зохион байгуулахаар Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу өнөөдөр бүтцийн нэгжийн офицер бүрэлдэхүүний шуурхай хурлыг зохион байгууллаа.

Шуурхай хурлын үеэр офицерын бүрэлдэхүүнд дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар:

  • Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмын өөрчлөлт, бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг оношлогоо, гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах чиглэл, хээрийн удирдлагын байрыг бэлтгэх гэх мэт

Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга:

  • Удирдлага зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц нөхөн хангалт, цэргийн алба, сахилга ёс зүйн чиглэлээр

Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр:

  • Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл бэлэн байдал, сахилга хариуцлагын талаар

Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах:

  • Нэгдсэн менежементийн тогтолцоог нутагшуулах талаар тус тус мэдээлэл хийж, нэгдсэн ойлголт, мэдлэг олгосон.

Шуурхай хурлын үеэр дарга, хурандаа А.Дашням  “Хуулиар хүлээсэн үүрэг, цэрэгжилт, жагсаалт байдал, холбогдох дүрэм журмын дагуу бүх үйл ажиллагааг зохион байгуулан, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлага, хүний нөөц нөхөн хангалт, ажлын бүтээмж, офицерын манлайлал, бие бүрэлдэхүүний сургалтын үр дүн зэрэгт онцгой анхаарч ажиллахыг даалгасан юм.

Шуурхай хуралд бүтцийн нэгжүүдийн офицерын бүрэлдэхүүн оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top