Эргүүл хяналтын бүрэлдэхүүн 21 зөрчлийг газар дээр нь арилгууллаа

159A3736-72b4fzsplrczq4yvvklx60vmu1f1hpwyc0e46y94r40.jpg

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 47 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, иргэн хуулийн этгээдийн  6.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Гал түймрийн дуудлагаар ажиллахдаа утаажилтын бүсээс 71 иргэнийг аюулгүй газарт гаргаж угаартах эрсдэлээс сэргийлсэн байна.

  Нийслэлийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр албан даалгавар, Засаг даргын 2022 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/399 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НОБГ, НБОГ, НМХГ, НЦУГ, дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 6 байгууллагын хамтарсан ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн давхардсан тоогоор 217 чиглэлд 133 алба хаагч 28 автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 21 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 107 автомашин 357 иргэн, 21 айл өрх, 5 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 200 ширхэг санамж тарааж ажилласан байна.

                Мөн бүтцийн нэгжүүдийн бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр анги болон ногоон бүсийн байрлалд бэлэн байдлыг хангаж, давхардсан тоогоор 670 алба хаагч, 140 гал түймэр унтраах болон шуурхай албаны автомашинтай үүрэг гүйцэтгэж 20 удаагийн өнжмөл өвсний  гал түймрийг унтрааж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top