БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ АХУЙН ХҮРЭЭНИЙ ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 10 ЗӨВЛӨГӨӨ

429100_open-uri20200205-28660-1jd47fj_x974.jpg

Гал түймэр, түлэгдэлт нь 15-аас доош насны хүүхдүүдийн нас баралтын гол шалтгаануудын нэг юм.Хүүхдийн аюулгүй байдлыг хангах гол түлхүүр нь гэр ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх явдал юм. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймрээс хүүхдүүдийг хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зарим зөвлөмжийг энд оруулав.

1. Хүүхдүүдэд галын аюулгүй байдлыг сургах.

Хүүхдүүдэд гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн даван туулах талаар сургах. Галын аюулгүй байдал яагаад чухал болохыг тайлбарлаж, гал түймэр, галын хэрэгсэл болон бусад дулааны эх үүсвэрийг ашиглахдаа аюулгүй зан үйлийг харуулах. Гал бол тоглоом биш харин хэрэгсэл гэдгийг тайлбарла.

2.Утааны дохиолол суурилуулах.

Утааны дохиололыг гал тогооны ойролцоо,унтлагын өрөө, гэрийн өрөө бүрт суурилуул. Туршилтын товчлуурыг ашиглан утааны дохиоллыг сар бүр шалгаж, бүх батерейгаа жилд нэгээс доошгүй удаа солих хэрэгтэй. Утааны дохиолол ямар дуугардаг, сонсвол яах ёстойг хүүхдүүдэд заа.

3.Хүүхдүүдэд гал сөнөөгчийн тухай заа.

Галын хувцас, маск өмссөн гал сөнөөгчийг харах нь хүүхдүүдэд айдас төрүүлдэг. Хүчилтөрөгчийн баг зүүсэн гал сөнөөгчид ямар харагддаг, дуугардагийг хүүхдүүдэд заа. Гал сөнөөгчидтэй уулзаж, галын аюулгүй байдлын талаар суралцахын тулд тэднийг өөрийн оршин суугаа орон нутгийн гал түймрийн хэлтэст аваач.

4.Шүдэнз, асаагуурыг гар хүрэхгүй газар хадгал.

Шүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалах нь дээр. Хэрвээ хүүхэд шүдэнз, асаагуур олсон бол түүнийг бариулахгүй байх, насанд хүрсэн хүнд хэлэхийг заа.

5.Хүүхдийг гал, дулааны эх үүсвэрээс хол байлга.

Богино хугацаанд ч гэсэн хүүхдүүдийг зуух, лааны дэргэд хараа хяналтгүй орхиж болохгүй.

6.Хүүхдүүдэд 1-0-1 болон яаралтай тусламжын дугааруудыг зааж өг.

Хүүхдүүдэд 1-0-1 руу хэрхэн, хэзээ залгахыг ойлгоход нь тусал. Гэрт гал гарсан тохиолдолд 1-0-1 руу залгахаас өмнө хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Хэрвээ насанд хүрсэн хүн залгах боломжгүй бол хүүхдүүд зөвхөн 1-0-1 руу залгах хэрэгтэй.

7.Галын дасгал сургуулилт хийх.

Гэрийн галын сургуулилтыг төлөвлөх, дадлагажуулахад хүүхдүүдийг оролцуул. Жилд дор хаяж хоёр удаа гал түймрийн сургуулилт хийснээр хүүхдүүд анхдагч болон хоёрдогч зугтах замаа дадлагажуулах боломжтой. Хүүхдүүдийг унтаж байхад нь шөнийн цагаар галын сургуулилт хийхээр төлөвлө, гэхдээ тэднийг сандралд оруулахгүйн тулд урьдчилан анхааруулаарай.

8.Хэрхэн зугтахыг харуул.

Хүүхдүүдэд хамгийн ойрын гарц руу шалан дээр мөлхөж утаагаар дүүрсэн өрөөнөөс хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг харуул.

9.Гараад аюулгүй газар гал түймрээс хол байх.

Хэрэв гал гарсан бол хүн бүрийг барилгаас гаргаж, гадуур байж, тусламж дууд. Эд зүйл авахын тулд гэр рүүгээ бүү ор.

10.Хувцас нь галд автсан тохиолдолд хүүхдүүдийг ЗОГС-ХЭВТ, ӨНХӨР гэж заа. Зогс (битгий гүй), газар унаад нүүрээ гараараа тагла. Дараа нь гал унтартал эргэлдэж эсвэл нааш цааш эргэлдэнэ. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс.

scroll to top