ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН БОЛЗОШГҮЙ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСОЛ, ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

o4tcrs2tj7vvbd8cd2msd44vt_b.jpg

Нийслэлийн хэмжээнд 2021 онд гал түймрийн дуудлага нийт 1488, иргэн аж ахуйн нэгжид учирч болох нийт 76 тэрбум 479 сая 500 мянган төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалж, нийт 1152 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Мөн оны үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 16,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан дүүргийн хэмжээнд Галлагаанаас үүдэлтэй гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг болзошгүй осол гэмтлээс хамгаалах мөн пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлгүйгээр зах үйлчилгээний төвүүдээр худалдан борлуулахгүй байхад хяналт тавин сэрэмжлүүлэг, заавар зөвлөмж хүргэн ажиллаж байна.

scroll to top