ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

269647990_413396553815048_1204415829194542003_n.jpg

Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх, хүлээн авалт зохион байгуулах болон томоохон худалдааны төвүүдэд хяналт, шалгалт зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хяналт шалгалтын хүрээнд доорхи мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж байна. Үүнд:

        1. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 6 дугаар зүйлийн дагуу пиротехникийн хэрэгслийг үзвэрийн зориулалтаар ашиглах аж ахуйн нэгж байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн онцгой байдлын байгууллагад үзвэр зохион байгуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх.

        2. Пиротехникийн хэрэгсэл импортлох, хадгалах, ашиглах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд тээвэрлэлт, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулж ажиллах.

         3. Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслээр ёслолын буудлага хийсэн тохиолдол бүрт мэргэжлийн холбогдох байгууллагуудаас зохих зөвшөөрлийг авах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.

         4. Зохих зөвшөөрөлтэй байгууллагууд пиротехникийн хэрэгслийг мэргэжлийн операторчингүйгээр ашиглахыг хориглох, үзвэрийн зориулалтай пиротехникийн хэрэгслийг ашиглах, буудуулахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллах.

         5. Шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан пиротехникийн  хэрэгслийг иргэн, аж ахуйн нэгж байгуулагуудад худалдан борлуулахгүй байх.

        6. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 11, 12 дугаар зүйлийн дагуу үзвэрийн пиротехникийн хэрэгслийг зориулалтын дагуу тэсрэх бодисын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасан нөхцөлийн дагуу хадгалах, хэрэглээний пиротехникийн хэрэгслийг галын аюултай материал, хэрэгсэл хадгалах шаардлага хангасан агуулахад байрлуулах.

        7.  Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 18 дугаар зүйлийн дагуу үзвэрийн зориулалтаар пиротехникийн хэрэгслийг ашиглах тохиолдол тус бүрт онцгой байдлын байгууллагаар хяналт тавиулж, галын аюулгүй байдлыг хангуулж ажиллах.

        8.  Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 19, 20 дугаар зүйлийн дагуу үзвэр зохион байгуулагч нь ашиглагч байгууллагатай хамтран аюулгүй ажиллагааны зааварчилгааг баталж, үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг эрх бүхий ажилтан болох мэргэжлийн операторчингоор гүйцэтгүүлэх.

        9. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 25 дугаар зүйлийн дагуу мэргэжлийн операторчин нь пиротехникийн хэрэгслийг ашиглах дүрэм, үзвэр зохион байгуулагчийн баталсан аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажиллах.

       10. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц, түүний ойр орчинд, барилгын зоорийн давхар, задгай талбай, худалдааны төв, хүнс, барааны зах, болон гар дээрээс пиротехникийн хэрэгслийг худалдахгүй, ашиглахгүй байхаар зохицуулж өгсөн тул шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд зохих зөвшөөрөлгүй газраас пиротехникийн хэрэгслийг худалдан авч ашиглах, буудуулахгүй байх тал дэр анхаарах.

        11. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглосон тул иргэн, хуулийн этгээдэд ийм төрлийн үйлчилгээг үзүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай.

scroll to top