12 ДУГААР САРЫН СҮҮЛЧЭЭР ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ЗАРИМ ГАЗРААР ЦАСАН ШУУРГА ШУУРНА

ded898e3d6f1e0bffc9a1e1b30f27600.jpg

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6°С-аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи түр зуур 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Иймд малчид, иргэд онц шаардлаггүй тохиолдолд хол замд гарахгүй байх, замд гарах тохиолдолд аюулгүй байдлаа сайтар хангаж баталгаагүй зам гарц гүүрээр зорчихгүй байх автомашин болон өөрөө явагч хэрэгслээр гол мөрөн гатлахгүй байхыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top