ГОЛ МӨРНИЙ МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

19897905c0167633ed1b3ec26722f790edc9663e.jpg

Гол, мөрний уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

Иргэд гол, мөрөн бүрэн хөлдөөгүй байхад баталгаагүй зам, гарц, гүүрээр явганаар болон автомашинтайгаар зорчиж осолдох дуудлага ихсэж байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр гол, мөрөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

scroll to top