АХУЙН ХҮРЭЭНИЙ ГАЛ ТҮЙМЭР, УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

636724426485870000.jpg
1.Утааны дохиолол суурилуулах, турших
Гэрийнхээ бүх түвшинд, өрөө болгонд дохиолол байрлуулах хэрэгтэй. Тэдгээрийг хэрхэн, хаана байрлуулах талаар мэргэжлийн байгууллагаас өгсөн зааврыг дагана уу.Сар бүр шалган батерейгаа тогтмол сольж байгаарай.
2.Гарах төлөвлөгөө гарга
Гэр бүлийн гишүүн бүрийг оролцуулан өрхийн бэлэн байдлын төлөвлөгөөг ярилцан гаргах шаардлагатай. Мөн гадаа уулзах газар, гэр бүлийн гишүүд, тэр дундаа хүүхэд бүрт туслах эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан үүрэг даалгаврыг багтаасан байх ёстой. 
3.Бодит юм шиг дасгал хий
Өрх бүр багадаа хоёр удаа галын аюулаас зугтах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ёстой. Бодит юм шиг дасгал хий. Үргэлж ижил биш байхын тулд өөр өөр газар, өөр өөр зугтах замаар дадлага хий. Ингэснээр та болон таны гэр бүл аюул тохиолдсон үед сандралгүй өөрийгөө болон бусдыг аврах чадавхи эзэмших болно.
4.Улирлын өөрчлөлтөд бэлтгэ
Цаг агаар сэрүүсч галлагаа ихсэх, шинэ жилийн баярын гэрэл болон лаа ашиглаж эхлэх үед ахуйн хүрээний гал түймэр ихэвчлэн нэмэгддэг.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс өгч буй зөвлөмж бол зуухыг галлахын өмнө бүрэн бүтэн байдлыг шалгах,зуухны амыг онгорхой орхихгүй байх яндангаа тогтмол хөөлөх явдал юм. Шинэ жилийн баярын гэрэл, лааны тухайд Та гэртээ байхдаа л асаах, ажиллуулах ёстой, ингэснээр та гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх болно. 
5.Нийтлэг аюулаас болгоомжил
Ахуйн хүрээний гал түймрийн нийтлэг шалтгаан нь цахилгааны аюулгүй байдал, үнс нурмаа ил задгай асгах, шаардлага хангаагүй цахилгааны утас, цахилгаан хэрэгсэл юм.
Дутуу унтраасан тамхи шүдэнз нь гал түймрийн тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байгааг онцлон сэрэмжлүүлж байна. Тиймээс тамхи татдаг хүмүүс тамхиа зориулалтын саванд бүрэн унтрааж хаях хэрэгтэй.
scroll to top