Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “NMM” ХХК резиний үйлдвэрийн хэсэгт гал түймэр гарлаа гэсэн цагийн байдлын дагуу тус үйлдвэрийн байранд гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуулийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч хошууч Н.Мөнхбат удирдан явуулж Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, аврах бүлэг, дүүргийн Улаан загалмайн хороо болон тус үйлдвэрийн ажилчид, галын сайн дурын бүлгэмийн гишүүд оролцсон юм.