ТАНЫ ГАРТ ГЭР БҮЛИЙН ТАНЬ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БАГТАНА

Fire-safety-in-the-home.jpg

 Хүйтний улирал эхэлж, обьектын гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн зүгээс болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-г  зохион байгуулж эхэллээ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч ажиллаж байна.

Иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэн дараах зөвлөмжийг мөрдөнө үү

–Үнс нурмаа ил задгай асгахгүй байх

–Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх

–Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

–Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

–автомашины зогсоол, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

–Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох, гарах гарцыг бөглөж автомашинаа байрлуулахгүй байх

–Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

–Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top