АХУЙН ХҮРЭЭНИЙ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

246481351_374510124370358_7929249764779058284_n.jpg

Хүйтний улирал эхэлж, ахуйн хүрээний гал түймрийн тоо, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг эхэллээ. Уг аяны хүрээнд иргэд рүү чиглэсэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж, хяналт шалгалтыг зохион байгуулах, иргэдэд гал түймрийн талаарх ойлголт мэдлэгийг түгээх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. 

Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,

-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,

-Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,

-Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,

-Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,

-Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,

-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,

-Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,

-Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top