ҮНДЭСНИЙ БИЧГИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТАД АЛБА ХААГЧИД ХАМРАГДАЖ БАЙНА

245129547_2030288187171508_3096362926747652336_n.jpg

Монгол хэлний тухай хуулийн 7.2 дахь хэсэгт “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна”, 24.2 дахь хэсэгт “энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.

2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн монгол бичгээр албан бичиг боловсруулан ажиллах тул хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамт олноороо хэл бичиг, монгол бичгийн хэрэглээ, соёлыг нэмэгдүүлэн алба хаагчдыг халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран танхимын хэлбэрээр сургалтыг зохион байгуулж, монгол бичигтэн болох аян өрнүүллээ.

scroll to top