ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ АЛБА ХААГЧИД “АЛДВАЛ ГАЛДАНА” АЯНД НЭГДЛЭЭ

244805945_589278652390092_6724170403394164106_n.jpg

Налайх, Багануур, Багахангай дүүргийн цэргийн дүйцүүлэх албаны алба хаагчид гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох сургалтыг 10 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс дүүргийн Цэргийн штабтай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Уг сургалтанд хамрагдаж буй дүйцүүлэх албаны алба хаагчид Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх “Алдвал галдана” аянд нэгдлээ.

scroll to top