НАЛАЙХ ДҮҮРГИЙН 37 АЛБАН БАЙГУУЛЛАГА “АЛДВАЛ ГАЛДАНА” АЯНД НЭГДЭЖ БАЙНА

1.jpg

  Түймрийн аюултай үе гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлж байгаа юм. Иймд нийслэлийн хэмжээнд “Алдвал галдана” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нэг сарын аян явагдаж байгаа билээ.Уг аянд Налайх дүүргийн 37 албан байгууллага нэгдэн иргэдэд байгаль дэлхийгээ хайрлан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх уриалга гарган дуу хоолойгоо нэгтэглээ.

scroll to top