ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

240934752_328952945678918_5029672370316099606_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан 2021 оны сургалт бэлтгэлийн удирдамжийн хүрээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчидад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг Нийслэлийн аврах анги 105-ын эмч, дэд хурандаа Х.Энхбат, ахлах дэслэгч Э.Эрдэнэзуу зохион байгуулж явууллаа.

Сургалтаар амилуулах суурь тусламж, аврах амьсгал хийх аргууд, яаралтай анхны тусламж үзүүлэх, боолт хийх аргууд, биеийн халуун хэмжих арга зүй, амин үзүүлэлтийг хэмжих арга зүй, үе мөчдийн тасралт, ясны хугаралтын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, ясны гэмтэл, гэмтлийн мултралын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, гэмтэгсдийг зөөж тээвэрлэх зарчим зэрэг сэдвүүдээр мэдлэг олгогдов.

scroll to top