ХЭЭРИЙН ДАДЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

241692653_2911869045741292_6179190384519070119_n.jpg

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2021 оны хичээл, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд  хээрийн дадлага сургалт зохион байгуулж бие бүрэлдэхүүнийг хээрийн нөхцөлд багаар ажиллах  чадварыг нэмэгдүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдал мэргэжлийн ур чадварыг  дээшлүүлэх зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд 2 өдрийн хээрийн сургалт, дадлагыг зохион байгуулан ажиллаж байна. Уг сургалтын эхний өдөр жагсаалын бэлтгэл /салаа, бүлгийн жагсаалын үзлэг, командлах ур чадвар, цэрэгжилт, жагсаалч байдал/, Гал түймэр унтраах арга зүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн мэдлэг олгох сургалт, тестийн шалгалт, Байр зүйн хичээл сургалт, эмнэлэгийн анхан шатны сургалт, Гамшгаас хамгаалах чиглэлийн сургалт, дадлага “Амьд үлдэх арга ухаан” сэдвээр танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа .

scroll to top