УСАНД ОСОЛДОХ АЮУЛААС 11 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА

239442062_1202693560238628_4227918021548652770_n.jpg

2021.09.05-ны оройны 21 цаг 30 минутанд Налайх дүүргйин Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн шуурхай дуудлагын утас 7023101 дугаарт Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг Матарын булан нэртэй газар туул голын усанд автомашинтай 5 иргэн усанд живсэн гэсэн дуудлага ирж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 10 алба хаагч 2 автомашин гарч очиход Улаанбаатар хотын иргэн Г нь гэр бүлийн 4 хүний хамт Төв аймгийн эрдэнэ сумын нутагт самар түүхээр явж байгаа хүмүүст хоол хүнсний материал хүргэж өгөөд буцах замдаа матарын булангийн гармаар гарч байхдаа усны урсгалд цохигдон автомашинтайгаа Туул голд орсон газраасаа 200 метр орчим урсан автомашин бүрэн живж далд орон 5 иргэн автомашиныхаа дээр зоссон, тэдэнд туслахаар орсон Эрдэнэ сумын 6 иргэн зил-131 автомашинтай мөн усанд сууж тухайн машинд явсан 6 иргэн автомашин дээрээ гарч зогссон байдалтай байсныг цагийн байдлыг үнэлэн аврах завь ашиглан автомашин дээр байсан 11 иргэнийг аюулгүй газарт гаргалаа. Иргэд гол, мөрөн гатлахдаа баталгаатай гүүр, зам гарцаар зорчиж аюулгүй байдлаа хангахыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top