7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ/ Ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна./

5f22e98b57137.jpeg

Хур тунадас: 24, 25-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зарим газраар,  27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Салхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-нд говь талын нутгаар, 25, 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 28-нд нутгийн өмнөд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

Иргэд шаардлаггүй тохиолдолд замд гарахгүй байж болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

scroll to top