ҮЕР, УСНЫ ОСЛООС ҮРСЭЭ ХАМГААЛЪЯ!!!

238294936_158660866389187_8230119955383994249_n.jpg
Жил бүрийн дулааны улиралд иргэд гол мөрөн, горхи, нуур, цөөрөм рүү аялж зугаалдаг. Баяр, амралтын өдөр ойртох тусам "COVID-19"-ийн улмаас олон арга хэмжээ цуцлагдаж, Улаанбаатар хот доторх газрууд хаагддаг тул хотоос гадагш хөдөлгөөн ихэсдэг."COVID-19"-т өртөх эрсдэл нь өнөө үед хамгийн их анхаарал татаж байгаа боловч гол, цөөрөм, тогтоол усанд живэх мэт улирлын чанартай эрсдэлийг бид мэдэж урьдчилан сэргийлэх ёстой.
Тэгэхээр, та юу хийж чадах вэ?
Хүүхдийг аюулгүй байлгахад туслах хамгаалалтын давхаргууд байдаг. Хүүхдийг живэхээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах дөрвөн алхамыг хий.
1.Аялж буй насанд хүрсэн хүмүүс дундаас "Усны ажиглагч" томилох
Насанд хүрэгчдийн усан ажиглагчийн цорын ганц ажил бол усанд байгаа хүүхдүүдэд байнга анхаарал тавих явдал юм. Хэрэв та ус ажиглагч бол гар утсаа заавал унтрааж, хүүхдүүдээс хараа хяналтаа орхигдуулахгүйн тулд бусад үйл ажиллагаанаас зайлсхийж, архи сохтууруулах ундааны зүйлс хэрэглэж болохгүй. 
2.Аврах хантааз өмс
Усанд орохдоо хүүхдүүд стандарт бүхий зориулалтын хантааз өмсөх ёстой. Хийлдэг тоглоом, хөвөгч болон бусад агаараар дүүргэсэн эсвэл хөөсөрсөн тоглоомыг аврах хантаазны оронд хэрэглэх нь зохисгүй, зориулалтын бус хөвөгч хэрхэвч хэрэглэж болохгүй юм. Санаж байгаарай: хүүхдүүд аврах хантааз өмссөн байсан ч гэсэн Усны ажиглагч байх ёстой.
3.Усанд сэлж сур
Хүүхдийг аль болох бага наснаас нь усанд сэлэх чадвар заавал эзэмшүүлэх, албан ёсны мэргэжлийн сургалтанд явуулах хэрэгтэй юм.
4.Аюулгүй орчныг бүрдүүлэх
Бага насны хүүхдүүд усанд живэх нь хараа хяналтаа хэдхэн секунд сулруулсанаар тохиолддог тул хүүхдүүдийг мэдэлгүй усанд орохоос урьдчилан сэргийлэх нь чухал юм. Нэмж дурдахад хүүхдүүд 1 инч орчим усанд живж болзошгүй тул хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс ванн болон бусад савтай усыг зайлуулахаа мартуузай. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс
scroll to top