ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

222712102_130926105856209_3253496585444816436_n.jpg

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 8 дугаар сарын 11-ний байдлаар 54 удаагийн гол, усны ослын дуудлага бүртгэгдэж 23 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 20 буюу 86,9 хувь нь том хүн, хүүхэд 3 буюу 13 хувийг эзэлж байна. Гол, усны ослоор амь насаа алдсан хүмүүсийн шалтгаан нөхцөлийн судалгаанаас үзэхэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулсан, сохтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усруу орсон, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол, усанд сэлсэн, тээврийн хэрэгслийн жолооч, иргэд гол усыг гатлахдаа баталгаатай гүүр гармаар зорчдоггүй зэрэг иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй байна. Иймд иргэд гол, усны ослоос урьдчилан сэргийлэн анхаарал болгоомжтой байхыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

scroll to top