УСАНД ОСОЛДСОН ХОЁР ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ГАРГАЛАА

187154944_762105421141397_6118298866255883906_n.jpg

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2021 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 06:10 цагт Төв аймгийн Эрдэнэ Сум Өгөөмөр 1-р баг Дэлийн үзүүрийн-Өлийн гарамын ойролцоо хоёр иргэн усанд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлага авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан аврах бүлгийн 7 албан хаагч шуурхай эрэн хайх ажиллагаа зохион байгуулан 09:46 цагт ослын газраас 3 км зайтай эхний иргэн Г /38 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байдалтай цогцсыг гаргасан. Тус газраас урсгал дагуу 500 метрийн зайнаас 10:05 цагт усанд осолдсон байдалтай иргэн Ц /63 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж Төв аймгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

scroll to top