НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

188906882_1914041608753210_8422064341873491095_n.jpg

Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс,Цагдаагийн хэлтэс хамтран амралтын өдрүүдэд дүүргийн 6 дугаар хороо “Тэрэлж” ногоон бүсийн чиглэлд зорчих иргэдэд хаврын хуурайшилттай үед ногоон бүсээр аялж зугаалахгүй байх ой хээрийн түймэр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх болон усанд осолдох дуудлага өссөнтэй холбогдуулан болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг сэрэмжлүүлэн ажиллаа. Цагдаагийн хэлтсээс гарч буй гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэн автомашин оношилгоонд хамрагдаагүй иргэдийг үнэ төлбөргүй оношилгоонд хамруулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэн ажилласан байна.Уг арга хэмжээг Коронавируст /Ковид-19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэн халдвар хамгааллын дэглэм сахин зохион байгууллаа.

scroll to top