БОЛЗОШГҮЙ УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

183957116_818265702400388_3083556589935129463_n-1.jpg

Цаг агаар дулаарч цас, мөс хайлж байгаатай холбогдуулан шар усны үер, усны ослын дуудлага ихсэж байгаа учир ард иргэд БОЛЗОШГҮЙ ҮЕР, УСНЫ ОСЛООС урьдчилан сэргийлэх шаардлагатайг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

2021 оны 05 дугаар сарын 09-өөс 05 дугаар сарын 10-ны шилжих шөнө 24 цагийн байдлаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2 удаагийн усны ослын дуудлагаар ажиллаж 3 том хүн 1 хүүхдийн амь насыг аварсан байна. Иймд автомашинаар замд явахдаа цаг хожих, зам товчлох зэргээр баталгаагүй зам гүүрээр гол, мөрөн гатлах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Бага насны хүүхэд болон гэр бүлийнхээ гишүүдийн аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай байна.

scroll to top