Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

shudarga-mn-img-15849150334.jpg

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

Цаг агаар дулаарч өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөртэй байна. Иймд өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Мөн Онцгой байдлын хэлтэст усанд суусан дуудлага ирэх болсонтой холбогдуулан нийт иргэдэд үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй байх: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байхыг зөвлөж байна. Мөн зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүллээ. 

scroll to top