НОГООН БҮСИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

166738423_1397351120625023_549806714630434282_n.jpg

Улсын Онцгой комиссын 2021 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх , тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Налайх дүүргийн ногоон бүсэд ой хээрийн болон өнжмөл өвсний түймрээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна. Дүүргийн хэмжээнд Тэрэлж, Баруун салаа, зүүн салаа, Болор, Мэлхий хад чиглэлд 1 автомашин, 2 мотоцикл 5 албан хаагч ногоон бүсийн эргүүлээр явж Хавар, намрын хуурайшилттай үед ногоон бүсээр аялж зугаалахгүй байхыг анхааруулан зөвлөмж өгч иргэдийн буцаан ажиллаж байна.

scroll to top