НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

151943800_1009961562865618_9073642186886034021_n.jpg

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид “Ковид-19” халдварын эсрэг “Астразенека” вакцинд хамрагдлаа.Энэ сарын 23-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр Монгол Улсад үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэлсэн.Манай улс ард иргэдээ Германы Pfizer-BioNTech, Оксфордын АстраЗэнэка, Хятадын Синофарм, Оросын Спутник-5 вакцинуудаар дархлаажуулахаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн түрүүнд Энэтхэгийн тусламжаар орж ирсэн АстраЗэнэка вакцинаар эхний ээлжийн вакцинжуулалтыг эхлүүлээд байна.Вакцинжуулалтын эхний ээлжид төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг хамруулна.

scroll to top