Налайх дүүрэгт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үргэлжилж байна

151574297_2150767098393893_4312044123598633048_n.jpg

УОК-ын шийдвэрийн дагуу Налайх дүүрэгт өнөөдөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг зохион байгуулж байна.

Аяны хэрэгжилтэнд хяналт тавьж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар өнөөдөр дүүрэгт ажиллаж шинжилгээний үйл явцтай танилцлаа. Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан дүүргийн Онцгой комиссоос хийж хэрэгжүүлж буй зохион байгуулалтын ажлууд, Шуурхай штабын үйл ажиллагаа, “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны явцыг газар дээр нь танилцууллаа.

Төлөвлөгөөний дагуу өнөөдөр 2 болон 8 дугаар хорооны иргэдийг “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд хамруулж байна. Эрүүл мэндийн төвөөс суурин 5, явуулын 3 баг ажиллаж иргэдээс шинжилгээ авч байна.

scroll to top