ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН КОВИД-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

141850559_231898171883232_2299477032423436279_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын өгсөн үүргийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2 байцаагч, Цагдаагийн хэлтсээс 5 албан хаагч, нийт 8 албан хаагч хамтран дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Буян Налайх ХХК, Очир төв, Налайх зах, Сүлд худалдааны төвүүд зэрэг 4 байгууллага, Үсчин 1, барааны дэлгүүр 2, гоо сайхан 1, барааны зах 1 нийт 9 байгууллагад Ковид-19 цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, зах худалдааны төв, барааны зах зэргийг нээсэнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал халдваргүйтгэл хийлгэсэн байдал, байгууллагын QR кодыг үүсгэн ашиглаж байгаа эсэх, хоорондын зайг баримтлах, тэмдэг тэмдэглэгээг шаардлагатай газруудад байрлуулсан эсэхэд хяналт тавьж байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Зах худалдааны төвүүд нь тусгаарлах өрөөг гаргах, тэмдэг тэмдэглэгээг шаардлагатай газруудад байрлуулаагүй, QR кодыг давхар тус бүрт хэд хэдэн цэгт хүний нүдэнд харагдахуйц газарт байрлуулах, бүртгэл хөтлөх, биеийн дулааныг иргэн бүрээр нэг бүрчлэн хийхийг үүрэг чиглэл болгон ажиллаа. Зах худалдааны төвүүд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн “Нандин өргөө” ХХК-иар нийт 8700 м2 талбайд ариутгал хийж бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн амралтын өдрүүдэд дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн чиглэлд иргэд ихээр агаар салхинд гарч байгаа тул иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хоорондын зайг барих чиглэлээр ухуулга сурталчилгааг өдөр бүр 2 тээврийн хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнт хэлбэрээр зохион байгуулан 1,2,3,4,5,7,8 дугаар хороодод явган эргүүл үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

scroll to top