НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС 2021 ОНЫ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

received_443641356768455.jpeg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Онцгой байдлын албаны бие бүрэлдхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай А/308, Нийслэлийн Онцгой байдлын газар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2021 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай А/01 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2021 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааг алба хаагчид Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулснаар эхлэн жагсаалын бэлтгэл, албаны бэлтгэл бэлэн байдлыг шалган жагсаалын үзлэг хийж сургуулийн жилийг нээснийг мэдэгдэж Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа Л. Чинбат сургуулийн жилийн зорилго зорилтыг танилцуулан Онцгой байдлын бэлтгэл хурандаа Х.Дамжин ахмадын сургаалын үг хайрлан амжилт хүслээ. Тус дүүргийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, хэвлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Б. Уянга Монгол Улсын Үндсэн Хуулийн шинэчилсэн найруулгын талаар хууль эрх зүйн хичээл орлоо.

scroll to top