ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

zfstn22p-1.jpg

Иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

-Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,

-Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,

-Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,

-Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,

-Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,

-Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,

-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,

-Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,

-Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЖ байна.

scroll to top