НИЙСЛЭЛИЙН АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХҮРЭЛ МЕДАЛЬ АВЛАА

120715884_330629008231030_2103761576371800055_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2020 оны аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнийг энэ сарын 02-03-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир- техник спорт хорооны зааланд зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн нийт 11 багийн 300 гаруй баг, тамирчин оролцон, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, туухай өргөлт, сонс, дартс зэрэг төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.  “Гар бөмбөг”-ийн төрөлд тэргүүн байрыг НОБГ-ын баг, дэд байрыг Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг, гутгаар байрыг Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг эзэлсэн бол “Сагсан бөмбөг”-ийн төрөлд тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг, дэд байрт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, гутгаар байрт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид тус тус шалгарч амжилттай оролцлоо.

scroll to top