2020 ОНЫ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ, БЭЛТГЭЛИЙН 2 ДУГААР ШАТНЫ НЭЭЛТ БОЛЛОО

s2.jpg

Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургалт бэлтгэлийн эхний үе 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууссан бөгөөд хоёр дахь үе нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах билээ. Хичээлийн жилийн 2 дугаар хагасын нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг нар уригдан оролцож алба хаагч нарт амжилт хүслээ. Танхимын сургалтаар алба хаагч нар дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Мөнгөнчимэг “Төрийн албан хаагчын ёс зүй” , Онцгой байдлын хэлтсийн Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, хэвлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Уянга Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчилөлтийн талаар сургалт, мэдээлэл хүргэлээ.

scroll to top