СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!

.jpg

Усархаг борооны улмаас Налайх дүүргийн 1, 5, 6 дугаар хороо Туул гол, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт голын усны түвшин нэмэгдсэн тул иргэд та бүхэн аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг сайтар сахин биелүүлэх.

-Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих.

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх.

-Хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлж байна‼

scroll to top