ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

00.jpg


7 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын адгаар Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Барх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Ховд, Түргэн, Хархираа мөн Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Балж гол үерийн аюултай түвшинг 30 см орчим даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 7-р сарын 30-ны өдөр Хэрлэн,Онон голын усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

scroll to top