ТАРВАГАН ТАХЛЫН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

2.jpg

Нийслэлийн Онцгой комиссын 03 дугаар, Налайх дүүргий Онцгой комиссын 03 дугаар албан даалгаврын хүрээнд Тарваган тахлын голомтод тэргүүн эгнээнд ажилладаг алба хаагчид тарваган тахлын вакцинд хамрагдлаа.

Энэ жил тарваган тахал өвчин нэлээдгүй бүртгэгдэж байна. Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймагт бүртгэгдээд байгаа бол өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна. Манай орны 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд өндөр идэвхжилттэй жил болж байгааг анхааруулж байна. Тиймээс иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа голомтот бүс нутгаар явахдаа вакцин хийлгэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

scroll to top