ИРГЭДЭЭ КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАРХАЛТААС СЭРГИЙЛЬЕ

coronavirus.jpg

Нийслэлийн Иргэдээ коронавируст /Ковид-19/ халдварын тархалтаас сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлнэ үү.

-Амны хаалт зүүж хэвших

– Гарын ариун цэврийг сахих

– Гэр орон, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт болон чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж хэвших

– Эмнэлэг, олон нийтийн болон үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх

– Хүн олноор цугларсан газар очихгүй байх

– Ил задгай хог хаяхгүй байх

– Шаардлагагүй  тохиолдолд гэрээсээ гарахгүй байх

– Хүүхэд болон өндөр настанг хараа хяналтгүй үлдээхгүй байх

– Шүлс, нус, цэрээ хаяхгүй байх

– Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх

– Цахилгаан шат болон урсдаг шатаар явахгүй байх

– Гар барих, хүний биед хүрэхгүй хоорондоо 1-2 метрийн зай барих

ИРГЭН ТАНЫ АМЬ, НАС ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ ГАРТ БАЙГААГ АНХААРЧ, ХАЛДВАРЫН ТАРХАЛТААС СЭРГИЙЛЖ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨМЖИЙГ ЯГШТАЛ МӨРДӨНӨ ҮҮ.

scroll to top