ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД 24 ЦАГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

87877136_147195503096420_5919236511877824512_n.jpg

Оргил Налайх худалдааны төвийн гэрлэн дохион дээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамжын дагуу нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодыг байгуулан уг товчоогоор нэвтэрч байгаа зорчигчдод шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт, тандалт, халдваргүйтгэл хийн ажиллаж байна. Уг товчоонд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс-3, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 9, дүүргийн цагдаагын хэлтсээс 4 нийт 16 алба хаагчын бүрэлдэхүүнтэй 24 цаг үүрэг гүйцэтгэж байна.  Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 06:00 цагаас авто зам нээх шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд та бүхэн автомашиныхаа аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд зөв боловсон оролцохыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс уриалж байна.

scroll to top