НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

86788723_683732082162830_6230970452311801856_n.jpg

Налайх дүүргийн Онцгой комисс шинэ төрлийн коронавирус дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан дүүргийн удирдах албан тушаалтанууд шуурхай хуралдлаа. Уг хуралдаанд Нийслэлийн Онцгой комиссын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан Засаг даргын орлогч О.Мөнгөншагай, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат нар дүүрэгийн удирдах бүрэлдэхүүнд “COVID-19” шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх “Эргүүл” нэгдсэн арга хэмжээний танилцуулга хийн үүрэг чиглэл өгч ажиллаа.

scroll to top