ГАЛ УНТРААХ ТАКТИКЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

65591164_1477042555765975_6450617184363216896_n.jpg

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, Гал унтраах 28 дугаар анги Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Нарлаг Түшиг”ХХК-ны цементний үйлвэртэй хамтран Гал унтраах тактикын дадлага сургуулийг амжилттай зохион байгуулан явууллаа. Уг сургалтаар “Нарлаг Түшиг”ХХК-ны 41 ажилтан, алба хаагчид хамрагдсан бөгөөд Галын аюулаас урьдчилан сэргийлэх, Болзошгүй гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах мэдлэг чадвар, Анхны тусламж үзүүлэх сургалтуудыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах мэргэжилтэн, Налайх дүүргийн Улаан загалмайн хорооны сургагч багш нар танхимын сургалтаар өгч ажиллаа.

scroll to top