Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагдлаа

64865064_398590037415390_2154982261466857472_n.jpg

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн тарваган тахлын дархлаажуулалтанд хамрагдлаа.

ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2,000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой гэж үздэг.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

scroll to top